Цагаан нуур, Боршоо боомтыг 21 хоногийн хугацаанд хаахаар боллоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр 15.00 цагт хуралдлаа.
Я. Содбаатар: "Тус хуралдаанаар Цагаан нуурын боомтоор ирсэн хоёр орос жолоочоос коронавирус илэрсэнтэй холбоотойгоор Цагаан нуур, Боршоо боомтуудыг арваннэгдүгээр сарын 2-ноос эхлэн 21 хоногийн хугацаатай хаахаар шийдвэрлэжээ. ОХУ-тай дипломат шугамаар холбогдон хоёр жолоочийг нутаг руу нь буцаасан. Боршоо, Цагааннуурын боомтоор орж ирсэн ОХУ-ын хоёр жолоочтой хавьтал болсон хүн байна. Гэхдээ энэ хүмүүст үйлчилгээ үзүүлсэн, ажил үүргээ гүйцэтгэж байсан 28 хүнийг хяналтдаа авсан байгаа." гэлээ

Т.Мөнхсайхан: Хил залгаа ОХУ-д халдварын тоо улам нэмэгдсээр байна. Баян-Өлгий аймгийн Цагаан нуурын боомт, Увс аймгийн Боршоогийн боомтоор нефтийн бүтээгдэхүүн, малын тэжээл тээвэрлэдэг. 64 жолоочоос хоёр хүнд коронавирусийн халдвар илэрсэн учир хилийн боомтуудыг түр хугацаанд хаах шийдвэр гаргалаа.

  • Шинэ
  • Их уншсан