Увс аймгийн Засаг даргад нэр дэвшигчийн "НО"

Увс аймгийн Засаг даргад Ардчилсан нам болон бие даагчдын эвслээс Чулууны Чимэдийг нэр дэвшүүлээд байна. Гэтэл тухайн нэр дэвшигч Ч.Чимэд нь 2012-2016 онд Аймгийн ИТХ-ын дарга байхдаа төсвийн тухай хууль зөрчиж Орон Нутгийн Хөгжлийн Сангаас 154 саяар Ланд-200 машин авч унасан, аймгийн Хурлын бүрэн эрхэд халдаж Тэргүүлэгчдийн хурлаар орон нутгийн томоохон компаниудад газар олгосон зэрэг эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж байжээ. Үүнээс хамгийн ноцтой нь өөрийн эхнэрийн Бадамлянхуа хэмээх эмэгтэйчүүдийн үүдэн эмнэлгээр зориулалтын бус нөхцөлд, хууль зөрчиж үр хөндөлт хийдэг байсан ба 2016 онд өөрийг нь Хурлын дарга байх үед ээлжит үр хөндөлтийн үеэр алдаа гаргаж залуу эмэгтэйн сав цоолж дахин төрөх чадваргүй эрэмдэг болгосон хэргийг албан тушаалаа ашиглан нуун дарагдуулсан байдаг. Улмаар энэ хэргийг илчилсэн иргэнийг шүүх цагдаад өгсөн бөгөөд энэ үеэр тухайн нуусан хэрэг ил болж  одоо хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа юм байна.Хууль зөрчдөг, гэр бүл нь хууль бус бизнес эрхэлдэг ийм Засаг даргатай болохгүй гэдгээ Увсын иргэд илэрхийлсээр байгаа юм.


  • Шинэ
  • Их уншсан