С. Батжаргал: Орхон аймагт 4 хүүхэд, насанд хүрсэн 9 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн

Орхон аймгийн онцгой комиссоос мэдээлэл хийлээ.

11-р сарын 18-ны шинжилгээгээр 13 хүний шинжилгээнд вирус илэрлээ. Тодруулбал, 6-12 насны 4 хүүхэд, 29-62 насны насанд хүрсэн 9 хүний шинжилгээнээс коронавирус илэрлээ. 13 тохиолдлын ихэнх нь төмөр замын районд ажилладаг хүмүүс байна. Нийт 3 хоногийн хугацаанд 1600 гаруй сорьж авчээ.

Дөрвөн хүүхэд сургуульд сурдаг  учраас анги танхим, багш нарыг тодорхойлох, 11 сарын 7-нд нэг хүүхэд Өргөө кинотеатрт кино үзсэн, зарим хүмүүс худалдаа үйлчилгээний төвүүдээр  явсан мэдээлэлтэй байгаа учраас тандалт судалгаа хийж байна гэлээ. Батлагдсан тохиолдлуудаас Эрдэнэт үйлдвэрийн ажилтан байхгүй. Харин Эрдэнэт үйлдвэрт ажилладаг хүнийг сэжигтэй, хавьтал гэж үзсэн учраас гэрт нь тусгаарласан байна. 

Одоогоор 387 сорьцыг аваад ХӨСҮТ рүү явуулж байна.

  • Шинэ
  • Их уншсан