СБД-ийн 8-р хороонд байрлах "Говь гурван сайхан" караокед үйлчлүүлсэн иргэд 80086829, 119 утсанд хандан зөвлөгөө авна уу

Эрүүл мэндийн яамнаас 17 цагийн ээлжит мэдээллээ хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нийт 53 хүний шинжилгээ хийсэн. Үүнээс 13 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна.

2020.11.19-ний11:00 цагаас хойш Улсын хэмжээнд:

  • Дархан-Уул аймагт 11
  • Орхон аймагт 13
  • Дорноговь аймагт 1
  • Дундговь аймагт 1
  • Сэлэнгэ 41
  • Улаанбаатар төмөр замын харъяа 4
  • Түргэний УБ-т бүртгэгдсэн голомтод 14 нийтдээ 85 тохиолдол бүртгэгдээд байна" гэв.
Мөн СБД-ийн 8-р хороо буюу Багшийн хөгжлийн ордны чанх хойно байрлах "Говь гурван сайхан" караоке буюу "ЖИ ЖИ ЭС" төвөөр 2020 оны 11 дүгээр сарын 9-ний 17 цагаас 11-ний 03 цагийн үед үйлчлүүлсэн иргэд ХӨСҮТ-ийн 80086829 эсвэл ЭМЯ-ны 119 дугаарт хандан зөвлөгөө авахыг анхаарууллаа.

  • Шинэ
  • Их уншсан