ЭМЯ: Коронавирусийн 37 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 555 боллоо

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ /11.20/ хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны төвийн дарга А.Амбасэлмаа: Өчигдөр 17:00 цагаас хойш 37 тохиолдол нэмэгдэж, манай улсад бүртгэгдсэн нийт тохиолдол 555 боллоо. Үүний хоёр нь зөөвөрлөгдсөн бол дотоодын халдвар 35-аар нэмэгдлээ. Улсын бүртгэгдсэн дотоодын халдварын тоо 120 болж байна. Өмнөд Судан улсаас ирсэн 1 хүн гурав дахь шинжилгээгээр, Алтанбулаг боомтоор ирсэн 1 жолоочоос халдвар илэрсэн.
  • Улаанбаатарт шинээр 15 тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 33
  • Сэлэнгэ аймагт 10 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 51
  • Дархан-Уул аймагт 5 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 16
  • Дорноговь аймгийн Айраг суманд 1, Замын-Үүд суманд 4 тохиолдол шинээр батлагдаж, нийт тохиолдлын тоо 6 боллоо. 


  • Шинэ
  • Их уншсан