Хүнсний аюулгүй байдал, Хөдөө аж ахуйн хүмүүнлэгийн кластер, Шим тэжээлийн кластерын хамтарсан цахим хурал боллоо

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар тус хурлын үеэр оролцогч талуудад хүнс тэжээллийн тусламж, дэмжлэг шаардлагатай хүн ам руу чиглэсэн үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэж, асуултад хариулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож нэгдсэн ойлголтод хүрлээ.
Хүнсний тусламж шаардлагатай өрхүүдэд чиглэсэн үйл ажиллагааны удирдлага зохион байгуулалтыг ХНХЯ-нд төвлөрүүлж, холбогдох талуудыг шаардлагатай мэдээллээр хангах, тусламж, дэмжлэг үзүүлсэн болон үзүүлэх өрхүүдийн мэдээллийн нэгдсэн сан бий болгох, оролцогч талуудыг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахаар болов.
НҮБ-ын харьяа байгууллагууд болох Хүнс, хөдөө ахуйн байгууллага, Хүүхдийн сан болон Улаан загалмай нийгэмлэг, Дэлхийн зөн, Каритас Чех, Мерси Кор, JSCInt байгууллагууд хүнсний тусламж, дэмжлэг үзүүлэхэд шаардлагатай нөөцийг судлан тодорхойлж ХНХЯ-д дэмжлэг үзүүлж ажиллахаар боллоо.

  • Шинэ
  • Их уншсан