ЭКГ-12К маркийн аварга 2 экскаватор, өрмийн машиныг уурхайчид өөрсдөө угсарч байна

   Эрдэнэт үйлдвэрийн техник технологийн шинэчлэлийн хүрээнд  Ил уурхайд ОХУ-д үйлдвэрлэсэн СБШ-250 МНА-32 маркийн өрмийн суурь машин, уулын чулуулаг ухаж ачих  зориулалттай  ЭКГ-12К маркийн 12 куб метрийн багтаамжтай шанага бүхий хоёр экскаватор саяхан  ирлээ. Тус цехийн  Уулын тоног төхөөрөмжийн төвлөрсөн засварын хэсгийн хамт олон өрмийн машиныг энэ сарын 17-ноос, эхний экскаваторыг өчигдрөөс  эхэлж угсарч  тохируулах ажлыг хийж байна.  Төлөвлөгөө ёсоор тэд үйлдвэрийнхээ төрсөн өдрийн өмнө аварга  техникүүдийг угсарч ажилд оруулахаар  шамдан ажиллаж байна. 
Эх сурвалж: ErdenetToday.mn

  • Шинэ
  • Их уншсан