Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн материалыг цахимаар хүлээн авна

Шилдэг оюутанд олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг энэ жил уламжлал ёсоор зарлаж, тэтгэлэгт нэр дэвшигчдийн материалыг 2020 оны арваннэгдүгээр сарын 15-ны дотор шуудангаар хүлээн авах тухай мэдээлсэн билээ.

Гэвч тэтгэлгийн материалыг хүлээн авах хугацаа дуусахаас өмнө буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр орон даяар “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлснээр тэтгэлэгт нэр дэвшигчид материалаа шуудангаар хүргүүлэх боломжгүй болсонтой холбогдуулан тэтгэлгийн материалыг цахимаар хүлээн авах шийдвэр гаргалаа.

Тэтгэлэгт нэр дэвшигчийн материалыг 2020 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдрийг дуустал Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын press@president.mn мэйл хаягаар хүлээн авч байна.

Лавлах утас: 5126-5003, 5126-2323

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг амжилттай сурч хөдөлмөрлөн, үлгэр жишээ онцгой амжилт гаргасан дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн 30 хүртэлх суралцагчид олгоно.

Тэтгэлгийн журамтай танилцана уу.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт нэр дэвшигчийн мэдүүлгийн загварыг татах бол энд дарна уу.

  • Шинэ
  • Их уншсан