А.Амбасэлмаа: 21 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 578 боллоо

Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

Тэрбээр "Өчигдрийн хувьд улсын хэмжээнд нийт 3,071 шинжилгээ хийгджээ. Өчигдөр орой 17:00 цагаас хойш нийт 21 тохиолдол нэмж бүртгэгдлээ.

Тодруулбал,

  • Улаанбаатар хотод 5 тохиолдол
  • Сэлэнгэ аймагт 5 тохиолдол
  • Дорноговь аймагт 6 тохиолдол
  • Орхон аймагт 4 тохиолдол тус тус шинээр бүртгэгдсэн байна.

Улсын хэмжээнд кластерлаж гарч байгаа голомт өвчлөлийн тоо нийтдээ 142 болжээ.

Дотоодын халдварыг өссөн дүнгээр танилцуулбал,

  • Улаанбаатар хотод-38
  • Сэлэнгэ аймагт-58
  • Дорноговь аймагт-12
  • Орхон аймагт-16
  • Говьсүмбэр аймагт-1
  • Дархан-Уул аймагт-16 тохиолдол бүртгэгдээд байна.

Ингээд Монгол Улсад батлагдсан халдварын тохиолдол 578 боллоо. Үүнээс 337 хүн буюу нийт тохиолдлын 58 хувь нь эдгэрсэн” гэв


  • Шинэ
  • Их уншсан