Баянхонгор аймагт явган хүн, замын хөдөлгөөнийг хязгаарлалаа

Баянхонгор аймагт нэг иргэнээс ковидын халдвар илэрсэн учраас аймгийн Онцгой комисс хуралдаж хөл хорионы дэглэмийг шинээр тогтоолоо. Цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдрөөс эрчим хүчний, ус хангамж, эрүүл мэндийн, банкы төлбөр тооцоо, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан, тусгайлсан чиг үүрэг бүхий болон стратегийн ач холбогдох бүхий объект, байгууллагын, шүүх, прокурорын байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг хувийн автомашинаар замын хөдөлгөөнд оролцох хуваарийг 07:00-09:00, 17:00-19:00 цаг болгожээ.

Мөн хүнсний үйлдвэрлэл, худалдаа, эм, эмийн хэрэгсэл түгээлтийн, газрын тос, түлшний хангамжийн автомашинуудыг 09:00-11:00, 19:00-21:00 цагт замын хөдөлгөөнд оролцуулахаар тогтоосон байна. Дээр зааснаас бусад цагт явган хүн, автомашины хөдөлгөөнийг бүрэн хязгаарласан байна.

  • Шинэ
  • Их уншсан