А. Амбасэлмаа: Улаанбаатарт 6, Дорноговь аймагт нэг,Сэлэнгэ аймагт 20 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 699 боллоо

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа  "Өчигдрийн 11:00 цагаас хойш улсын хэмжээнд нийт 3,801 хүнд шинжилгээ хийхэд 27 тохиолдолд халдвар илэрлээ. Улаанбаатарт 6, Дорноговь аймагт 1, Сэлэнгэ аймагт 20 тохиолдол шинээр нэмэгдлээ.

Сүүлийн 24 цагт Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон аймагт халдвар шинээр бүртгэгдээгүй.

Улсын хэмжээнд халдварын тохиолдол 699 болсон.

Дотоодод бүртгэгдсэн 262 халдвар: /2020.11.25-ны 11:00 цагийн байдлаар/

  • Улаанбаатарт 60
  • Дархан-Уул 20
  • Дорноговь 18
  • Орхон 17
  • Говьсүмбэр 3
  • Сэлэнгэ аймагт 144 байна.
Үүнээс нэг хүний биеийн байдал маш муу, гурван хүний биеийн байдал муу, үлдсэн нь хөнгөвтөр болон хөнгөн байна" гэлээ.

 

  • Шинэ
  • Их уншсан