Фото: Мелания Трамп Цагаан ордныг сүүлчийн удаа Зул сарын баярт зориулан чимэглэв

Мелания Трамп Цагаан ордныг Зул сарын баярт зориулан чимэглэснээ сүүлчийн удаа олон нийтэд танилцуулав. Уламжлал ёсоор АНУ-ын тэргүүн хатагтай Ерөнхийлөгчийн ордонг чимэглэв. Энэ жил “Сайхан Америк” сэдвээр уламжлалт загвараар чимсэн юм.

“Энэ онцгой цаг үед “Сайхан Америк”- ийг та бүхэндээ танилцуулж, манай агуу үндэстэнд хүндэтгэл үзүүлж байна. Бид хамтдаа өөрийн гэр болсон газар нутгаа өргөмжлөн дээдлэе” гэж тэрээр интернетэд бичжээ.

Тэргүүн хатагтайн видеобичлэгэн дээрээс Зул сарын чимэглэл болох “Цагаан ордны галт тэрэг”, Мелания Трампын Be Must төслийн бэлгэ тэмдэг, энэ цаг үеийн баатруудыг төлөөлөл жижиг эмнэлэг  зэрэг чимэглэлийг харж болохоор байна. Цэнхэр танхимд байрлах Зул сарын гол гацуурыг хүүхдүүдийн зурсан тоглоомоор чимжээ.

Эх сурвалж: www.gazeta.ru

  • Шинэ
  • Их уншсан