Фэйсбүүк, инстаграм, мессенжер-т ноцтой доголдол гарсан бололтой
Down Detector-ийн мэдээлж байгаагаар эдгээр асуудал Их Британи, Европ даяар хэрэглэгчдэд нөлөөлж байгаа бөгөөд баруун Европ хамгийн их өртсөн бололтой. Асуудлын шалтгаан тодорхойгүй хэвээр байгаа ч асуудалтай гэж мэдээлсэн хүмүүсийн 80% нь ‘зурвас хүлээж авахгүй байна’ гэж хариулсан бол 20% нь ‘нэвтрэх боломжгүй байна’ гэж мэдэгдсэн байна. Фэйсбүүк компанийн төлөөлөгч “The Mirror” -д хэлэхдээ “Зарим хүмүүс Messenger, Instagram, Workplace Chat дээр мессеж илгээхэд асуудалтай байгааг бид мэдэж байна. Бид аль болох хурдан хэвийн байдалд оруулахаар ажиллаж байна. ” хэмээжээ.

- Шинэ
- Их уншсан

Улсын 3-р эмнэлгээс үндэсний хэмжээний мэдрэлийн мэс засал, сэргээн засахын чиглэлийн эмч, тусгай мэргэжилтэнүүдийг ЧАДАВХЖУУЛЖ байна
2022.05.28-19:35:02
Өмнөговь аймгийн иргэдийн эрэмбэлсэн 12 ажлыг Засгийн газар шийдвэрлэхээр боллоо
2022.05.28-12:07:22
Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс Эрүүл мэндийн яам, Геронтологийн үндэсний төвтэй хамтарсан уулзалт зохион байгууллаа
2022.05.27-19:50:42