Энэ сарын 29-нөөс хүйтний эрч эрс чангарч, 44-49 хэм хүрч хүйтэрнэ

Баярын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч -50 градус хүрэх талаар анхааруулж байгаа билээ. Энэ талаар Цаг уур, Орчны шинжилгээний газраас тодруулга авлаа.

-Ойрын өдрүүдэд хүйтний эрч эрс чангарна гэж анхааруулж байна. Хамгийн дээд талдаа хэдэн градус хүртэл хүйтрэх төлөвтэй байгаа вэ?

-Цаг уур, орчны шинжилгээний газраас арванхоёрдугаар сарын 26-30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг өнөөдөр гаргасан. Энэ сарын 27-ноос нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 44-49 градус, өдөртөө 32-37 градус хүртэл хүйтрэх төлөвтэй байна.

-Өвөлжилт хүндэрч байгаа хэд хэдэн аймгууд байгаа. Тэгэхээр ойрын өдрүүдэд цас орохоор байна уу?

-Арванхоёрдугаар сарын 26-29 хүртэлх хугацаанд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна. Мөн Увс, Говь-Алтай, Хөвсгөл, Хэнтий, Орхон, Сэлэнгийн нутгуудаар шөнөдөө 38-43 градус, өдөртөө 27-32 градус цас багатай байна.

-Улаанбаатар хотын хувьд цаг агаар ямар байх төлөвтэй байна вэ?

-Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн Улаанбаатар хотын хувьд арванхоёрдугаар сарын 27-30 болон 2021 оны эхний өдрүүдэд хүйтэн хадгалагдаж, шөнөдөө -35-40 градус, өдөртөө -25-30 градус хүрч эрс хүйтрэх төлөвтэй байна. Иймд нийслэл хот болон төв, суурин газрын цахилгаан, дулааны хангамж, авто тээврийн зорчих хөдөлгөөнийг хэвийн явуулахад онцгойлон анхаарч, өвөлжилтийн нөхцөл, байдал хүндэрч болзошгүй тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна.

-Тэгвэл энэ сарын 26-аас өмнө ойрын хоёр хоногийн хугацаанд цаг агаар ямар байх төлөвтэй байх вэ?

-Ойрын хоёр хоногийн хугацаанд ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Ерөнхийдөө маргааш өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна. Хамгийн дээд талдаа 15-20 хүртэл хүйтрэх төлөвтэй байна.


  • Шинэ
  • Их уншсан