Есөн настай “YouTube” од 30 орчим сая ам.долларын орлого олжээ

Есөн настай блогчин Райан Кажи жилийн дотор 29 сая гаруй ам.долларын орлого олж, гурав дахь жилдээ дарааллан “YouTube”-н хамгийн өндөр орлоготой оддын жагсаалтыг тэргүүлжээ. 

Техас муж улсад ээж, аавтайгаа амьдардаг гуравдугаар ангийн сурагч хүү Райан дөрвөн настайгаасаа “unboxing” буюу шинээр худалдан авсан эсвэл бэлгэнд авсан бүтээгдэхүүнээ хайрцаг, баглаа боодолноос нь задалдаг бичлэгийг хийснээр анх олонд танигджээ. Тэрбээр “Машинууд” нэртэй бичлэг дээрээ тоглоомуудыг хайрцагнаас нь задалж, эргүүлж тойруулж үзэж байгаагаа харуулдаг бөгөөд энэ бичлэгийг нь тэрбум гаруй удаа үзсэн байжээ. Үүнээс хойш “Кажигийн ертөнц” суваг цацагдаж эхэлсэн байна.

Улмаар түүний “unboxing” бичлэгүүд “YouTube”-д газар авч, олон мянган хүн түүний сувгийг дагах болжээ.

Үзэгч, дагагчидтайгаа онцгой холбоо тогтоож чаддагт Райаны амжилтын нууц оршдог хэмээн түүний эцэг эх Шион болон Лоанна Кажи нар ярьжээ.

  • Шинэ
  • Их уншсан