Кристиано Рональдо 21-р зууны шилдэг хөлбөмбөгчнөөр нэрлэгдлээ

Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод ням гаригт зохион байгуулагдсан “Globe soccer awards” ёслолын үйл ажиллагааны үеэр хөлбөмбөгийн зууны шилдгүүдийг тодруулан, шагналыг гардуулсан байна. 21-р зууны шилдэг хөлбөмбөгчнөөр Италийн Ювентус клубийн довтлогч Кристиано Рональдо тодорч, зууны шилдэг дасгалжуулагчаар Манчестер Сити клубийн дасгалжуулагч Пеп Гуардиало шалгарлаа.

Өнөө цагийн шилдэг хөлбөмбөгчний нэг Кристиано Рональдо уг шагналыг авахдаа “Энэ шагналыг авсандаа сэтгэл хангалуун байна. Олон жилийн турш тоглолтын шилдэг нь байх амаргүй. Би өөрөөрөө үнэхээр бахархаж байна гэвч надад гайхалтай дасгалжуулагчид болон баг хамт олон байгаагүй бол энэ боломжгүй зүйл юм”  гэсэн юм.

Globe Soccer Awards

Зууны шилдэг дасгалжуулагч: Пеп Гуардиало / Манчестер Сити - Англи /

Зууны шилдэг хөлбөмбөгчин: Кристиано Рональдо / Ювентус - Итали /

Зууны шилдэг клуб: Реал Мадрид /Испани/

2020 оны шилдэг хөлбөмбөгчин: Роберт Левандовски / Байерн Мюнхен - Герман /

2020 оны шилдэг клуб: Байерн Мюнхен / Герман /  

 

  • Шинэ
  • Их уншсан