Хакүхо М.Даваажаргал коронавирусийн халдвар авчээ

Японы мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал коронавирусийн халдвар авсан талаар Сүмо бөхийн холбоо өнөөдөр /2021.01.05/ мэдээллээ.

Тэрбээр 2020 оны арваннэгдүгээр сарын башёд барилдах боломжгүй гэдгээ мэдэгсэнээр 17 удаа дараалан башёг алгассан тохиолдол болсон билээ. Иймд Сүмо бөхийн холбооноос түүнд хатуу анхааруулга өгсөн бөгөөд хэрэв энэ нэгдүгээр сарын башёг алгасвал зодог тайлах магадлалтай байв. Гэвч тэрбээр ийнхүү коронавирусийн халдвар авсан нь сүмо сонирхогчдын анхаарлыг татаж байна.

Өдгөө 35 настай Хакүхо М.Даваажаргал нь өнгөрөгч долдугаар сарын башёд баруун өвдгөндөө бэртэл авсан бөгөөд наймдугаар сард хагалгаанд орж есдүгээр сарын башёг өнжсөн. Харин дараагийн башё болох арваннэгдүгээр сарын башёг нурууны гэмтлийн улмаас өнжсөн юм. Тэрбээр 2019 оны есдүгээр сард албан ёсоор Япон улсын иргэн болсон билээ. Сүмо бөхийн карьераа үргэлжлүүлж, зодог тайлсан ч өөрийн гэсэн дэвжээгээ байгуулж, шавь нараа бэлтгэхийн тулд заавал Япон улсын иргэн байх ёстой гэсэн Сүмо бөхийн холбооны дүрмийн дагуу ийм шийдвэр гаргасан гэдгээ тайлбарласан юм.

  • Шинэ
  • Их уншсан