The Weeknd-ийн шинэ төрх

Өнгөрсөн оны наймдугаар сард болсон MTV VMA шагнал гардуулах ёслолын үеэр The Weeknd нүүрэндээ шарх сорвитой ирж шуугиан тариад байсан билээ. Тэрхүү үйл явдлаас хойш тэрээр нүднийх нь доор хөх туяа татсан, хамраа хугалуулсан, нүүрэндээ зодооны улмаас үүссэн болов уу гэмээр олон шарх сорвитой олон нийтийн газраар үе үе үзэгдэх болжээ.

Харин өнгөрөгч оны арваннэгдүгээр сард болсон American Music Awards-ын тайзнаа нүүрээ бүхэлд нь боосон байдалтай гарч иржээ.

Гэхдээ тухайн үед тэрээр ямар ч гэмтэл аваагүй, харин шинэ дууны клипэндээ зориулж ийм төрхтэй ирсэн хэмээн тайлбарлаж байжээ. Харин зарим эх сурвалжууд The Weeknd согтуугаар жолоо барьсны улмаас гэмтсэн хэмээн мэдээлсэн байна.


Өчигдөр түүний инстаграмдаа хийсэн зураг, шинэ дууны клип олны анхаарлыг татаад байна.  Түүний шинэ төрх гоо сайхны мэс заслын үр дүн үү эсвэл клипний нүүр хувиргалт уу гэдэг талаар одоогоор ямар нэг тайлбар алга байна.


  • Шинэ
  • Их уншсан