Нийслэлд ТЭГ зогсолт хийх боломж бага тул хөл хориог улам чангатгаж 14 хоног сунгах санал яригдаж байна

Хөл  хориог дахин 14 хоног сунгах санал яригдаж байна гэж эх сурвалжууд мэдээллээ. Ингэхдээ хөл хориог улам чангаруулах бөгөөд  УОК-ын баталсан ажиллах шаардлагатай 13 байгууллагын тоог бууруулж, явган болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг эрс багасгах юм байна.  Мөн энэ хугацаанд Улаанбаатар хотын 440 гаруй мянган айл өрхийн нэг иргэнээс коронавирус илрүүлэх шинжилгээ авахаар төлөвлөж байгаа аж. 

УОК, Засгийн газар энэ долоо хоногийн сүүлээр хуралдаж хөл хориог сунгах, эсэх асуудлыг хэлэлцэн эцэслэн шийдвэрлэнэ. Одоогийн байдлаар нийслэлд бүрэн тэг зогсолт хийх боломжгүй, харин хөл хориог улам чангаруулж ажиллах байгууллагын тоог багасгах бөгөөд энэ хугацаанд ажиллах хүмүүсийн нэрсийг төрийн байгууллагаас авч байгаа юм байна. 

 

  • Шинэ
  • Их уншсан