Жүжигчин А.Ганчимэг Төрийн байгууллагын QR код ашиглаж хөдөлгөөнд оролцсон гэдэг нь ташаа мэдээлэл

Өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр жүжигчин А.Ганчимэгийг төрийн байгууллагын нэр дээрээс QR код авч хөдөлгөөнд оролцон, шалгалтын явцад баригдсан тухай мэдээлэл цацагдсан. Харин жүжигчин өөрийн цахим хуудсаараа дамжуулан энэ талаар тайлбар хийжээ.

Тэрээр уг тайлбартаа “Заа нэг тайлбар хэлэхгүй бол болохгүй нь бололтой... Qr кодоор хөдлөгөөнд оролцсон гэсэн мэдээлэл яваад байна. Уг нь хөл хориог дахин чангатгаж хатуу дэглэм тогтоосон өдрөөс хойш нэг ч удаа гэрээсээ гарч, машинтай замын хөдөлгөөнд оролцож хаа нэг тийшээ яваагүй хүн байна аа. Төрийн байгууллагын код авсан гэж байгаа нь манай аавын машин миний нэр дээр байдаг юм. Аав ээждээ аваад нэрийг нь шилжүүлээгүй байсан. Тэр машиныг манай төрсөн дүү / Харилцаа холбоо мэдээллийн технологийн газарт ажилладаг/ өөрийнхөө ажилд унадаг юм.

Түүнээс биш код аваад гадуур яваад байсан юм байхгүй ээ. Иргэний хувьд халдвар хамгааллын дэглэмийг маш сайн баримталж байгаа. Яг тодорхой бус мэдээлэл дээр юу юугүй л шуугиад, итгэдэгээ болиод жоохон шүүлтүүртэй хандвал зүгээр юмуу л гэж бодож байна даа” хэмээн бичиж, дүүгийнхээ ажлын газрынх нь үнэмлэхний зургийг хамт оруулжээ.

  • Шинэ
  • Их уншсан