У. Хүрэлсүх: IV цахилгаан станц 89 МВт-аар хүчин чадлаа нэмлээ

IV цахилгаан станцын өргөтгөл дуусч, 89 МВт-аар хүчин чадлаа нэмлээ. Өргөтгөлийн нээлтэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар оролцлоо.    

Ерөнхий сайд өргөтгөлийг богино хугацаанд, амжилттай зохион байгуулсан IV ДЦС-ын удирдлага, хамт олон, ОХУ-ын Уралын турбины заводын хамт олонд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Мөн “Ард түмэн маань өвлий өнтэй давах боломж бүрдлээ” гэсэн юм.       



  • Шинэ
  • Их уншсан