Халдвар илэрсэн “Мөнгөн гүүр” эмнэлэг маргаашаас хэвийн ажиллана

 “Мөнгөн гүүр” эмнэлгийн эмч, ажилчдаас COVID-19 халдвар илэрснээр хэсэг хугацаанд үйл ажиллагаа явуулалгүй, тусгаарлалт хийсэн. Тэгвэл тус эмнэлэг маргаашаас /2021.01.13/ үйл ажиллагаагаа нээхээр болжээ. Учир нь эмч, ажилчдаа PCR шинжилгээнд хамруулахад, бүх хүний хариу сөрөг гарсан байна. Иймд Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон эмнэлгийн ариутгалын тасагтай хамтран халдваргүйжүүлэлт хийж, үйл ажиллагаагаа хэсэгчлэн нээнэ гэж мэдээллээ.

  • Шинэ
  • Их уншсан