Өнөөдрийн газар хөдлөлт дуут дохиолол ажиллах түвшинд хүртэл аюултай байгаагүй

Онцгой байдлын Ерөнхий газраас сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна.
Хүрэлтогоотын оргил дээрх станцын мэдээллээр Улаанбаатарт 3-4 баллын чичирхийллээр мэдрэгдсэн байна.  Чичирхийлэл Улаанбаатар хотын сав газар руу орж ирээд барилга байгууламжын онцлогоос, суурь  хөрснөөс хамааран ард иргэдэд янз бүрээр мэдрэгдсэн байна.

Мэдэгдсэнгүй гэх шүүмжлэл гарсан. Хүчтэй газар хөдлөлт болсны дараа газар мэдээллийг тодорхой албан тушаалтнуудын цахим шуудангаар хүргэдэг. Миний цахим хуудсанд анхны мэдээлэл 05.40 минутад ирсэн. Хүчтэй газар хөдлөлтийг ард иргэдэд хэрхэн мэдээллэх вэ гэдгийг цаашид боловсруулж шийдвэрлэх болно.  Улаанбаатарт барилга байгууламж нурах хэмжээний газар хөдлөлт болоогүй" гэв.

  • Шинэ
  • Их уншсан