Кальцийн дутагдлын талаар мэдвэл зохих зүйлс

Кальци бол цагаан идээ, далайн гаралтай хүнс, навчит ногоо зэрэгт агуулагдах ыие махбодод зайлшгүй шаардлагатай эрдэс бодис юм. Хүн хоол хүнснээс хангалттай хэмжээний кальци аваагүй тохиолдолд дутагдалд орж, улмаар булчин өвдөх, яс хэвхэгших гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Кальцийн дутагдалд орсныг мэдэхийн тулд эхлээд кальци хүний биед ямар үүрэгтэй болохыг мэдэх нь зүйтэй болов уу.

Кальци ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?
  • Кальци бол бие махбодод зайлшгүй шаардлагатай эрдэс бодис бөгөөд дараах үүргүүдийг гүйцэтгэдэг.Цусны бүлэгнэлийг хэвийн хэмжээнд байлгах
  • Булчингийн хөдөлгөөн /үүнд зүрхний цохилт орно/
  • Яс, шүдний бат бэх байдал
АНУ-ын нийт хүн амын 40 гаруй хувь нь хоол тэжээлээсээ хангалттай хэмжээний кальци авч чаддаггүй гэсэн тооцоо бий. 
 онд дэлхий даяар  3,5 тэрбум хүн кальцийн дутагдалд орох эрсдэлтэй гэгдэж байв.
Бие дэх зальцийн99 орчим хувь нь шүд, ясанд хадгалагддаг. Үлдснэ нэг хувь нь цус, шингэн, эд эсэд агуулагддаг. Шингэн дотор агуулагдах кальци нь электролитийн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд энэ нь зүрхний хэмнэл, булчингийн агшилтад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Кальцийн дутагдлын шинж тэмдэг

Мичиган мужийн Детройтын хоол тэжээлийн мэргэжилтэн Бансари Ачарягийн хэлснээр кальцийн дутагдал дараах шинж тэмдгүүдээр илэрдэг байна.
  • Булчин шөрмөс татах
  • Булчин татах
  • булчин өвдөх
Хавайн их сургуулийн доктор, хоол тэжээлийн профессор Жинан Баннагийн хэлснээр удаан хугацааны туршид кальци дутагдсанаас дараах эрсдэлд хүрч болзошгүй гэв.
  • Зүрхний хэм алдагдах
  • Яс сийрэгжих
  • Яс хугарлын эрсдэл нэмэгдэх
  • Гипокальциеми
Эдгээр нь эцэстээ ясны бат бэх байдалд нөлөөлж, яс хугарлын эрсдэлийг нэмэглүүлдэг.

Кальци дутагдлын шалтгаан
Кальцийн дутагдалд орох хэд хэдэн шалтгаан байх ч хамгийн түгээмэл нь кальцийн хэмжээ нь хүс, наснаас хамаарч өөр өөр байдаг. Тухайлбал,
  • 0-6 сартай нярай-200 мг
  • 7-12 сартай нярай-260 мг
  • 1-3 настай хүүхдүүд-700 мг
  • 4-8 насны хүүхдүүд-1000 мг
  • 9-18 насны өсвөр насныхан-1300 мг
  • 19-50 насныхан 1000 мг
  • 50-70 насны эрчүүд - 1000 мг
  • 50-аас дээш насны эмэгтэйчүүд- 1200 мг
  • 71-ээс дээш насныхан- 1200 мг
Дараах тохиолдолд кальци дутагдлын эрсдэл нэмэгддэг байна. Үүнд:
Цагаан хоолтон - Веганчуудын хоолны дэглэм нь хангалттай хэмжээний кальци агуулдаггүй.
Лактоз буюу хүнсний мэдрэг байдал - Зарим хүмүүсийн кальцийн томоохон эх үүсвэр болох сүүн бүтээгдэхүүнийг идэж чаддаггүй учир.
Цэвэршилт - Учир нь эстрогений үйлдвэрлэл буурснаар кальцийн шингээлт буурдаг.

Зарим тохиолдолд нярай хүүхдэд дутагдал үүсдэг. Үүнийг нярайн гипокальциеми гэж нэрлэдэг аж. Энэ нь цусан дахь кальцтйн хэмжээ хангалтгүй байгааг илтгэх бөгөөд булчин татвалзах, чимчигнэх, хоолондоо муу байх, хүүхдийн бие сулбагар байх зэрэг шинжүүдээр илэрдэг аж. Энэхүү ховор тохиолдол нь паратироид дааврын түвшин бага, эсвэл магнийн хэмжээ багатай холбоотой багаад бага жинтэй эсвэл дутуу төрсөн хүүхдүүдэд тохиолддог байна.

Хэрхэн оношлох вэ?
Хэрэв танд булчин өвдөх, гар, хөл чимчигнэх, сэтгэлзүйн байдал өөрчлөгдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид хандаарай. Хэрэв таны биеийн өсөлт жил бүр буурч байгааг анзаарсан бол энэ нь удаан хугацааны турш ясны сийрэгжилттэй явсны шинж тэмдэг байж болох юм гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Яс кальцийг цусанд шингээж авдаг тул кальцийн дутагдалтай ч цусан дахь зальцийн хэмжээ хэвийн байж болно. Тиймээс ясны эрдсийн нягтыг шинжлүүлэх нь зүйтэй. Энгийн рентген зургаар энэ нь гарах боломжгүй бөгөөд Денситометрээр хэмжинэ.

Кальци дутагдсан үед яах вэ?
Кальцийн дутагдалтай гэж оношлогдсон тохиолдолд эмч эмчилгээний төлөвлөгөө боловсруулна. Мөн кальциар баялаг хоол хүнс хэрэглэх, Д аминдэмийн хэрэгцээг хангах нь чухал юм.

Кальциар баялаг хоол хүнс:
  • Тараг
  • Сүү
  • Бяслаг
  • Овьёос
  • Бүйлс
  • Жүржийн шүүс
Кальцийн бэлдмэлийг дур мэдэн хэтрүүлэн хэрэглэх нь өтгөн хаталт, бөөрний чулуу үүсгэх зэрэг эрүүл мэндэд олон сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Бэлдмэлийг хэрэглэх хязгаар нь хүйс, наснаас хамаарч өөр өөр байдаг. Тухайлбал,
  • 0-6 сартай нярай -1000 мг
  • 7-12 сартай нярай - 1500 мг
  • 1-8 настай хүүхдүүд - 2500 мг
  • 9-18 насныхан - 3000 мг
  • 19-50 насныхан - 2500 мг
  • 50-иас дээш насныхан - 2000 мг хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэж болохгүй.

  • Шинэ
  • Их уншсан