УЕПГ:С.Баярын АНУ дахь хөрөнгийг хураан авах ажил үргэлжилж байна

Улсын ерөнхий прокурорын газраас өнөөдөр /01.13/ мэдээлэл хийсэн.  Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого, түүнийг хураасан үйл ажиллагааг танилцуулах үеэр шүүхээр шийдүүлсэн 48 хэрэгт 21 тэрбум 586 сая төгрөгийн хууль бус орлогыг хурааж, улсын орлого болгох шийдвэр гаргажээ. Үүнд Ерөнхий сайд асан С.Баяраас 3сая 567 мянган ам.долларын буюу тухайн үеийн ханшаар 5 тэрбум 580 сая төгрөг, 1 тэрбум 97 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг хураах, түүнтэй хамтран хэрэг үйлдсэн Т.Даваанямын нэр дээр бүртгэлтэй байсан 5 тэрбум 766 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг хураан авах шийдвэр гаргасан байна. Үүнтэй холбоотойгоор гадаад улсаас хөрөнгө татах үйл ажиллагаа олон улсын гэрээ, конвенцийн дагуу татан авах ажил хийж байгаа гэж мэдэгдлээ.

  • Шинэ
  • Их уншсан