Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд анхдугаар Үндсэн хуулийн эхийн хуулбарыг заллаа

        Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Архивын Ерөнхий газар хамтран Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан анхдугаар Үндсэн хуулийн эхийн хуулбарыг Үндсэн хуулийн цэцийн ордны Хүндэтгэлийн танхимд өнөөдөр /2021-01-13/ заллаа.

        Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталсан билээ. Түүгээр Бүгд Найрамдах улс, түүний тусгаар тогтнолыг Үндсэн хуулийн хэмжээнд тунхагласанд түүхэн онцгой ач холбогдол нь оршиж байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн хөгжлийн орчин үеийн шинэ түүх, Үндсэн хуульт ёс үүсч хөгжих суурь нь ийнхүү 1924 оны Үндсэн хуулиас эхлэлтэй.


        Монгол Улс НҮБ-ын Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пактад 1968 онд гарын үсэг зурж, 1974 онд соёрхон баталсан. Эдгээр олон улсын гэрээ тус бүрийн 1 дүгээр зүйлд “Бүх ард түмэн өөрөө засан тохинох эрхтэй. Энэ эрхийнхээ дагуу тэд улс төрийн статусаа тогтоож, эдийн засаг, нийгэм, соёлоо чөлөөтэй хөгжүүлнэ.” хэмээн заасан нь улс бүрийн Үндсэн хуулийн цар хүрээ, ач холбогдол ямархүү гүн гүнзгий агуулгатай, учир холбогдолтой болохыг илэрхийлдэг билээ.

  • Шинэ
  • Их уншсан