Төв талбайд коронавирусийн хавьтал байгаа тул жагсагчдаас шинжилгээ авна

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Засгийн Газар Оюутолгойг эргүүлж авахаар олон улсын Арбитрын шүүхэд хандан, нэхэмжлэл гаргахыг шаардан өлсгөлөн зарлаад буй билээ. 

Үүнтэй холбоотойгоор өнөөдөр /2021.01.25/  Нийслэлийн төв талбайд гарын үсгээ зурах гэсэн иргэдийн цугларалт бий болж, жагсаалын хэмжээнд хүрээд байв.
 
Ийнхүү жагсаж байсан иргэд дундаас коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн бөгөөд мөн иргэд дунд халдвартай иргэний хавьтал байгаа аж. Иймд яг одоо Төв талбайг цагдаагийн хамгаалалтад авч, иргэдээс шинжилгээ авч байна.

  • Шинэ
  • Их уншсан