Дональд Трампт импичмент зарлах тухай тогтоолыг Сенатын танхимд өргөн барив

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампт импичмент зарлах тухай тогтоолыг Конгрессын Төлөөлөгчдийн танхим  даваа гаргийн орой Сенатын танхимд өргөн барьжээ.

"Үймээн самуунд өдөөн турхирсан" гэсэн ганцхан зүйл заалттай уг тогтоолыг Сенатын танхим хоёрдугаар сарын 8-нд хэлэлцэж эхэлнэ. Конгрессын дээд танхимын хурал шүүх ажиллагаа болж хувирах бол түүнээс гарах шийдвэр ялд тооцогдоно.

Талууд гэрч дуудаж, баримт бичгийг танилцуулж болно. Ардчилсан намынхны тогтоолыг батлахад Сенатын гишүүдийн гуравны хоёрынх нь санал шаардлагатай.

Нэгдүгээр сарын 13-нд Конгрессын Төлөөлөгчдийн танхим Трампыг үймээн самуунд өдөөн турхирсан хэрэгт буруутгаж, импичмент зарласан билээ. Трамп хариуцлага алдсаных нь төлөө албан тушаалаас нь огцруулж шүүхэд татах асуудалд /импичмент/ хоёр дахь удаагаа холбогдсон АНУ-ын түүхэн дэх анхны Ерөнхийлөгч болж байгаа юм.

Сенатын танхимаар тогтоолоо батлуулахын тулд Ардчилсан нам Бүгд найрамдах намын 17 гишүүнийг өөрийн талд оруулах ёстой боловч одоогоор тогтоолыг дэмжинэ гэдгээ мэдэгдсэн гишүүдийн тоо зургаагаас хэтрээгүй байна. Хэрэв импичментийг дэмжвэл Трамп төрийн алба хаших эрхгүй болж, улмаар сонгуульд оролцох зам нь хаагдана.



  • Шинэ
  • Их уншсан