Монголын баг PUBG Mobile Global Championship-д тэргүүн байр руу тэмүүлж байна

Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Дубай хотноо болж буй Е спортын PUBG Mobile Global Championship буюу Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын Zeus баг оролцож байна. Тэмцээнд 16 баг оролцож байгаа. 

Тэмцээний эхний өдөр манай улсын баг 13 байрт, хоёр дахь өдөр 8-р байрт ахисан юм. Харин тэмцээний гурав дахь өдөр буюу өчигдөр 227 оноотой болсон. Ингэснээр одоогоор тэмцээний хоёрдугаар байрт бичигдэж байна. Харин Хятадын 4АМ баг тэргүүлж байна.

Тэмцээн дуусахад ердөө 2 үе үлдээд байгаа бөгөөд маргааш тэмцээний ялагч тодорно. Энэхүү тэмцээний нийт шагналын сан нь 1.2 сая ам.доллар. Түрүүлсэн баг 700 мянган ам.доллар, хоёрдугаар байр 200 мянган ам.доллар, гуравдугаар байр 100 мянган ам.доллар, дөрөвдүгээр байр 40 мянган ам.доллар тус тус хүртэх юм.

  • Шинэ
  • Их уншсан