А.Амбасэлмаа: 13 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.01.26/ хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: “Өчигдөр улсын хэмжээнд 12,039 хүний сорьцод шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрсэн" гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

 

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд хоёр нь ХӨСҮТ-ийн ажилтан бол үлдсэн нь сүүлд гарсан голомтот халдвар болон батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын хүмүүс байгаа юм.

Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдлын тоо 1,656 боллоо. Өнөөдрийн байдлаар 1,211 хүн эдгэрээд байгаа бол 432 хүн эмчлэгдэж байна." гэв


  • Шинэ
  • Их уншсан