Сайд нарын дийлэнхи нь АНУ, баруунд сургууль төгсөгчид байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 87,9 хувийн саналаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилсон билээ. Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх 32 дахь Ерөнхий сайдад тамгыг нь гардуулж ажлын амжилт хүсэн ерөөснөөр, Л.Оюун-Эрдэнэ албан ёсоор албан үүргээ хэрэгжүүлж эхэллээ.
Одоо түүний өмнө Засгийн газрын танхимаа буюу сайд нараа тодруулах ажил бий. Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр сайд нарынхаа нэрийг албан ёсоор МАН-ын Удирдах Зөвлөлд танилцуулж магадгүй байна.
 
Иймээс ч өчигдөр орой Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалан нар ярилцан, сайд нарын нэрийг урьдчилсан байдлаар гаргажээ.
 
Тодруулбал Монгол Улсын Шадар Сайдад УИХ-ын гишүүн С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга , Монгол Улсын сайдад Уул Уурхайн дэд сайд О.Батнайрамдал, Сангийн сайдад УИХ-ын гишүүн, Ч.Хүрэлбаатар, Б.Жавхлан, Батлан хамгаалахын сайдад Батлан Хамгаалахын Сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Сайханбаяр, Гадаад Харилцааны сайдад УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Гадаад Харилцааны Дэд Сайд Б.Мөнхжин, Барилга, хот байгуулалтын сайдад Барилга Хот байгуулалтын сайдын үүрэг гүйцэтгэгч, Б.Мөнхбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайдад Зам Тээврийн Хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Халтар, МАН-ын Бага хурлын гишүүн Б.Цогтгэрэл,  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад Уул Уурхай Хүнд Үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Ёндон,
Эрүүл мэндийн сайдад Эрүүл Мэндийн Сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Мөнхсайхан, Боловсрол, Шинжлэх Ухааны сайдад Боловсрол, Шинжлэх Ухааны дэд сайд Г.Ганбаяр, Хүнс, Хөдөө Аж Ахуй Хөнгөн үйлдвэрийн сайдад Хүнс, Хөдөө Аж Ахуй Хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч З.Мэндсайхан, УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбат,
Хууль зүй, дотоод хэргийн сайдад Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайдад УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Соёлын сайдад "Боролдой" студийн захирал С.Мягмар, Соёлын дэд сайд М.Батбаяр, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн сайдын үүрэг гүйцэтгэгч А.Ариунзаяа нарыг нэр дэвшүүлэхээр ярилцсан байна. Гэхдээ МАН-ын Удирдах Зөвлөл уг нэрсийг шүүн, эцэслэн шийдэх учиртай.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ сайд нартаа нэг шалгуур тавьж буй нь АНУ буюу барууны оронд ямар нэг байдлаар бакалавр, магистрын зэрэг хамгаалсан байх явдал гэнэ.
Үнэхээр ч дээрх сайдад горилогчдын дийлэнхи нь АНУ, Англи, Австралид сургууль төгсөгчид юм.
Тодруулбал С.Амарсайхан, О.Батнайрамдал, Х.Булгантуяа, М.Оюунчимэг, Б.Жавхлан, Б.Саранчимэг нар АНУ-д, Б.Энхжин, Б.Мөнхбаатар нар Англид, Ч.Хүрэлбаатар Австрали, А.Ариунзаяа ХБНГУ-д тус тус боловсрол эзэмшжээ.

  • Шинэ
  • Их уншсан