Олимпын наадмын үеэр хөгжөөн дэмжигчдийг орилж хашхирах, дуулахыг хориглоно

Олон улсын олимпын хороо, Олон улсын паралимпын хороо, “Токио-2020”-г зохион байгуулах хороод олимпын наадам, паралимпын наадмыг зохион байгуулах эхний дүрмүүдийг танилцуулжээ. Тодруулбал, наадмын үеэр тамирчид биеийн байдал нь ямар байгааг тайлагнах гар утасны хавсралт ашиглах, гар барих зэргээр бусадтай ойр харилцаатай байх, биед нь хүрэхээс аль болох зайлсхийх, хоорондоо хоёр метрийн зай барих, өөрийн үйлдлээ тодорхойлсон төлөвлөгөө гаргах ёстой аж. Түүнчлэн наадмын үеэр тамирчид үзэгчийн хувиар тэмцээн дээр ирж болохгүй бол хөгжөөн дэмжигчдийг орилж хашхирах, тамирчдыг дэмжин алга ташихыг нь хоригложээ. Токио хотод хүрэхээс өмнө 72 цагийн дотор бүх тамирчин коронавирусний шинжилгээний сөрөг гарсан хариугаа үзүүлэх ёстойгоос гадна нисэхээс хоёр долоо хоногийн өмнө бусадтай үүсгэх харилцаагаа хязгаарлахыг зөвлөжээ. Тамирчид тэмцээнд оролцохын тулд заавал коронавирусний вакцин хийлгэх юм байна. Энэ дүрэм нь тамирчид вакцинжуулалтад хамрагдсан эсэхээс үл хамааран бүх тамирчинд үйлчлэх аж. Харин аюулгүй байдлын арга хэмжээг зөрчих нь тамирчдыг тэмцээнээс хасах эрсдэлийг дагуулж болзошгүй гэнэ. Өнгөрсөн оны 7 дугаар сарын 24-нөөс 8 дугаар сарын 9-ний хооронд зохион байгуулагдах ёстой байсан Токиогийн олимпын наадам коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшлогдож, энэ жилийн 7 дугаар сарын 23-наас 8 дугаар сарын 8-ны хооронд болох юм. Харин паралимпын наадам 8 дугаар сарын 24-нөөс 9 дүгээр сарын 5-ны хооронд болно.

  • Шинэ
  • Их уншсан