Сэрэмжлүүлэг: Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байх төлөвтэй байна. Харин маргаашаас буюу хоёрдугаар 9-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 9-нд Алтайн салбар уулсаар, 10-нд нутгийн зарим газраар, 11, 12-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. 10-нд нутгийн баруун хэсгээр, 11-нээс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

- Шинэ
- Их уншсан

Улсын 3-р эмнэлгээс үндэсний хэмжээний мэдрэлийн мэс засал, сэргээн засахын чиглэлийн эмч, тусгай мэргэжилтэнүүдийг ЧАДАВХЖУУЛЖ байна
2022.05.28-19:35:02
Өмнөговь аймгийн иргэдийн эрэмбэлсэн 12 ажлыг Засгийн газар шийдвэрлэхээр боллоо
2022.05.28-12:07:22
Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс Эрүүл мэндийн яам, Геронтологийн үндэсний төвтэй хамтарсан уулзалт зохион байгууллаа
2022.05.27-19:50:42