БНХАУ-ын тусламж 300 мянган тун вакциныг өнөө орой авчирна

БНХАУ эхний ээлжинд  300 мянган тун коронавирусын эсрэг "Verocel" вакциныг Монгол Улсад хандивлахаар болжээ. Уг вакциныг тээвэрлэсэн тусгай үүргийн онгоц өнөөдөр 23 цагт Монгол Улсын нийслэл Улаанбаатарт газардах юм.
 
БНХАУ нь өөрийн үйлдвэрлэсэн вакциныг хөгжиж буй 53 оронд буцалтгүй тусламж болгон нийлүүлэхээ зарласан бөгөөд "Verocell" вакцинд  зөвшөөрөл олгох асуудлыг ДЭМБ судалж байгаа билээ.
 
Харин Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамны  Хүний эмийн зөвлөл уг вакциныг яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрөл олгоод буй ажээ.

  • Шинэ
  • Их уншсан