М.П.Сингх:Монгол Улс вакцин нэмэлтээр худалдан авахад нь Энэтхэг туслахад бэлэн

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газраас манай улсад Энэтхэг Улсад үйлдвэрлэсэн AstraZeneca компанийн “Covishield” вакцины 150 мянган тунг  өнөөдөр хүлээлгэн өгсөн. Энэ үеэр Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх “Энэтхэг Улс нь COVID-19-ийн эсрэг вакциныг бидний оюун санааны хөрш, стратегийн түнш болох Монгол Улсад өгч байгаа анхны улс болж байгаадаа баяртай байна. Энэтхэг Улс нь эхний ээлжинд 6.3 сая тун вакциныг 13 найрсаг түнш орнуудад бэлэглэж байгаа. Монгол Улсад эхлэх гэж байгаа вакцинжуулалтын хөтөлбөр нь тус улсад шаардлагатай эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангаж, эрүүл мэндийн салбарын ажилтнууд болон цагдаа, онцгой байдал, хил хамгаалах, гааль, мэргэжлийн хяналтын байгууллага гэсэн олон салбараас дайчлан ажиллаж байгаа зорилтот бүлгийн ажилчдын аюулгүй байдлыг бэхжүүлж, Монголын эдийн засгийг хэвийн өсөлтөд оруулахад хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна. Өнөөдөр бэлэглэсэн тунгаас гадна Энэтхэг улсаас  цар тахлын вакцины нэмэлт хангамжийг арилжааны шугамаар худалдан авахад нь туслахад бэлэн гэлээ.

  • Шинэ
  • Их уншсан