Хоёрдугаар сар дуустал төрийн албан хаагчдын 10 хувийг цахимаар ажиллахыг үүрэг болголоо

Улаанбаатар хотод тогтоосон Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн хугацаа маргааш өглөө 06.00 цагт дуусна. Хөл хорио дуусахтай зэрэгцсэн ААН-үүд болон бизнесүүдийн 95 хувь халдварын дэглэм баримталж, үйл ажиллагаагаа эхлүүлнэ. 

Хэдий маргааш хөл хориог суллаж байгаа ч Онцгой байдлын Ерөнхий газрын дарга Г.Ариунбуян төрийн албан хаагчдын 10 хувийг хоёрдугаар сарын 28-ныг дуустал цахимаар, гэрээсээ ажиллах нөхцөлөөр хангаж, дүрэм журмыг мөрдүүлэх бүх шатны төрийн байгууллагуудад үүрэг болгосон байна. 

Түүнчлэн, 0-12 насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхүүдийг гэрээсээ цахимаар ажиллах нөхцөлөөр хангаж ажиллахыг үүрэг болгожээ.

 

  • Шинэ
  • Их уншсан