Ангараг гарагаас ирсэн анхны бичлэг

Өчигдөр буюу даваа гарагт Ангараг гарагаас ирсэн анхны зураг болон бичлэгийг NASA нийтэд үзүүлсэн байна.  Газардах үеийн бичлэг хоёрдугаар сарын 18-ны өдөр бичигджээ. Perseverance робот станц Ангараг дээр газардсаныхаа дараа шууд хар цагаан өнгөөр дамжуулж байсан ч зарим бичлэгийг авахад NASA-д хүндрэлтэй байсан гэж удирдлагууд мэдэгдсэн байна.
Perseverance-ийн камерт бичигдсэнээр агаар мандалд орсныхоо дараа эхлээд шүхэр дэлгэгдэж алгуурхан Ангарагийн гадаргууд ойртож эцэст нь эцэст нь “Sky crane” өргөгчийн тийрэлтэт хөдөлгүүрүүд ажиллаж, уян холбоосоор станцыг доош буулгажээ. Тийрэлтэт хөдөлгүүрүүд ажиллах үеэр Ангарагийн гадаргуугаас тоос босож, газардсаны дараа “Sky crane” станцаас нисэн холдож байгаа нь видеонд бичигдэж үлдсэн байна. Харамсалтай нь газардах үеийн дууг бичиж авч чадаагүй байна.


NASA-гийн Jet Propulsion Laboratory робот станцаас нийт 30 Gb хэмхээтэй 23,000 орчим зураг хүлээж авсан байна. Эдгээрээс 4,500 орчим зургийг дээрх видео бичлэгийн хамт NASA өөрийн вэбсайтад байрлуулжээ.


  • Шинэ
  • Их уншсан