Европын холбоо ОХУ-ын эсрэг хориг тавихаар шийджээ

Европын холбооны улсуудын гадаад хэргийн сайд нар ОХУ-ыг "дайсан шиг хөрш" хэмээн цоллосон гэдгийг холбооны тэргүүн Жозеп Боррель мэдэгдэж, Брюссельд болсон хурлын дараа “Орос авторитар дэглэм рүү эрчимтэй ортож байна хэмээн олон улс санал нэгдэж байна” хэмээн хэлжээ.

Алексей Навальныйг  хорьсоноос болж Европын холбооны 27 улсын гадаад хэргийн сайд нар санал нэгтэйгээр ОХУ-д шинэ хориг тавихаар болсоныг ЕХ-ны тэргүүн хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ. Тэрээр, бид эцсийн шийдвэрийг гаргасан, энэ үйл явц долоо хоногийн дотор дуусах байх гэж найдаж байна гэжээ. Мөн хүний эрхийг зөрчсөн асуудлаар анх удаа хориг тавьж байгааг онцлоод өнөөдрөөс /02.22/ хориг арга хэмжээ авах ажил эхэллээ гэдгийг хэлсэн байна.

Чухам ямар хүмүүсийн эсрэг хориг тавих тухай сэтгүүлчийн асуултад ЕХ-ны тэргүүн: "Би тэдний нэрийг хэлэх боломжгүй, гэхдээ тэр хүмүүс бүгд Навальныйн баривчилгаа, шүүх хурлыг зохион байгуулж оролцсон хүмүүс юм." гэв.

Энэ сарын 20-нд хуралдсан шүүх хурлын шиддвэрээр Навальныйг хоёр жил, зургаан сар шоронд хорьж, 850 мянган рублиэр торгохоор болсон билээ.

  • Шинэ
  • Их уншсан