Вакцины хор хөнөөлийн талаарх мэдээлэл ДЭМБ-д байхгүй
Коронавирусний аль нэг вакцин хүнд аюул учруулж болзошгүй гэсэн мэдээлэл одоогоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад байхгүй хэмээн тус байгууллагын шинжлэх ухааны ажилтан Сумья Сваминатан мэдэгджээ.
ДЭМБ-д Дэлхийн вакцины аюулгүй байдлын асуудлаарх зөвлөлдөх хороо ажилладаг. Тус хороо нь улс орон, үйлдвэрлэгчид, зохих байгууллагаас долоо хоногт тутамд авч буй мэдээллийг судалдаг. Одоогийн байдлаар улс орнуудад нийт 200 сая тун вакциныг нийлүүлээд байгаа бөгөөд аюулын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй. Гэсэн ч бид цаашид мэдээллийг боловсруулж, ажиглалт хийсээр байх болно” хэмээн Сваминатан онцлон тэмдэглэсэн байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг

- Шинэ
- Их уншсан

Шадар сайд коронавирусийн эсрэг вакцинжуулалтыг эрчимжүүлэх төлөвлөгөөг танилцуулж байна
2021.03.05-15:51:14
Ажлын байрны бэлгийн дарамтыг бүрэн устгах ажлыг төрийн байгууллагуудаасаа эхэлнэ
2021.03.05-15:24:06
Л. Оюун-Эрдэнэ: Унтах ёстой цагаараа хорхог идэж, архи ууж байгаа нь Монгол эрчүүдийн дундаж наслалтыг багасгаж байна
2021.03.05-15:02:38