Жорж Флойдод зориулсан "I can't breathe" дуу Грэммигийн оны шилдэг дуугаар шалгарлаа

Дуучин Лэйди Гага, Бейонсе, рэпер Канье Уэст нар Америкийн хөгжмийн “Grammy”-н шагнал хүртжээ.

Дуучин Бейонсе охин Блю Айви Картерын хамт "Brown Skin Girl" бүтээлээрээ “Шилдэг клип” төрөлд шагнал хүртсэн бол Дуучин Лэйди Гага, Ариана Гранде нар "Rain on Me" дуугаараа “Поп дууны шилдэг дуэт” төрөлд шагнал хүртсэн байна. Харин рэпер Канье Уэст "Jesus is King" цомгоороо “Христийн орчин үеийн шилдэг цомог” төрөлд “Grammy”-н шагналын эзэн болжээ.

Үүнээс гадна “Киноны шилдэг дуу” төрөлд дуучин Билли Айлиш Жеймс Бондын тухай киноны “No time to die” дуугаар “Grammy”-н шагнал хүртсэн бол Меган Пити “Шилдэг шинэ дуучин” шагналын эзэн болсон байна. 

Grammy”-н 63 дахь удаагийн шагнал гардуулах ёслол коронавирусний цар тахлын улмаас хосолсон хэлбэрээр явагдаж байна. Тодруулбал, гол арга хэмжээ АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотын “Staples” танхимд болж байгаагаас гадна Лос-Анжелес хотын Troubadour”, “Hotel Caf” клуб, Нью-Йоркийн "Аполло" театр, Нэшвилл хотын “Station Inn” хөгжмийн тайзнаас арга хэмжээг шууд дамжуулан үзүүлж байгаа аж. 

Мөн цагдаагийн гарт амиа алдсан африк америк гаралтай Жорж Флойдын дурсгалд дуучин H.E.R "I Can't Breathe" /Би амьсгалж чадахгүй байна/ дуу гаргасан. Түүний энэ бүтээл дуу хөгжмийн Грэмми наадмын "Оны шилдэг дуу"-гаар шалгарчээ. 

Дуучин H.E.R "Өнгөт арьстнуудын дотроо тээдэг тэр сэтгэлийн шаналлын талаар би яримаар байна" хэмээн Флойдын дурсгалд болон АНУ-д болсон Black Lives Matter жагсаалд зориулсан дууныхаа талаар ярьсан байна.

46 настай залуу хамгийн сүүлд "Би амьсгалж чадахгүй" хэмээн хэлсэн нь Америк дахь арьс өнгөний үзлийг эсэргүүцсэн жагсаалын уриа болсон юм.

<iframe width="560" height="315" src="https://www.youtube.com/embed/E-1Bf_XWaPE" frameborder="0" allow="accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture" allowfullscreen></iframe>

  • Шинэ
  • Их уншсан