ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар бэлтгэл хошууч генерал Ж.Гүррагчааг Невскийн одонгоор шагнана
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарлигаар Монгол Улсын анхны сансрын нисгэгч, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын баатар, "Монгол-Оросын найрамдал" нийгэмлэгийн ерөнхийлөгч, бэлтгэл хошууч генерал Ж.Гүррагчааг ОХУ болон Монгол Улсын хоорондын иж бүрэн түншлэлийг хөгжүүлэхэд онцгой гавьяа байгуулсан хэмээн ОХУ-ын төрийн дээд шагнал Александр Невскийн одонгоор шагнахаар болжээ.
Ташрамд дурдахад, Гэгээн Александр Невскийн одонг анх 1725 оноос I Екатерина Хатан хааны зарлигаар онцгой гавьяа байгуулсан цэргийн алба хаагч болон иргэдэд олгож эхэлсэн бөгөөд Монгол Улсын түүхэнд тус одонгоор шагнуулсан анхны хүн нь бэлтгэл хошууч генерал Ж.Гүррагчаа болж байгаа юм.

- Шинэ
- Их уншсан

Улсын 3-р эмнэлгээс үндэсний хэмжээний мэдрэлийн мэс засал, сэргээн засахын чиглэлийн эмч, тусгай мэргэжилтэнүүдийг ЧАДАВХЖУУЛЖ байна
2022.05.28-19:35:02
Өмнөговь аймгийн иргэдийн эрэмбэлсэн 12 ажлыг Засгийн газар шийдвэрлэхээр боллоо
2022.05.28-12:07:22
Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс Эрүүл мэндийн яам, Геронтологийн үндэсний төвтэй хамтарсан уулзалт зохион байгууллаа
2022.05.27-19:50:42