Их аварга Хакүхо М.Даваажаргал бэртлээ сэдрээж Харү башёг орхилоо

Токио хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн Харү башёгийн 2 дахь өдөр 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал Такарафүжи /М-1/-тэй барилдаж, давсан ч баруун өвдөгний бэртлээ сэдрээн башёг цааш үргэлжлүүлэх боломжгүй болжээ.

Ийнхүү Харү башёгийн дээд зиндаа буюу Макүүчид хүч үзэж байгаа 7 монгол сумочоос нэг нь башёг  орхисон энэ өдөр Сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Комүсүби Дайэйшотой учраа таарч түүнийг ёритаоши мэхээр хаяснаар 3 даваатай болов.
Кирибаяама Г.Лхагвасүрэн /М-4/, Мейсэй /М-3/-д ёритаоши мэхээр ойчиж 2 унаатай болсон бол Ичиножёо А.Ичинноров /М-6/, Кагаяаки /М-7/-тай барилдан, түүнийг сүкүинаге мэхээр хаяж 3 дахь даваагаа авлаа.
Тамаваши Б.Мөнх-Оргил /М-6/, Эндо/М-5/-г цүкидаши мэхээр унагаж 2 даваа, 1 унаатай явна. Энэ өдөр Хошёорюү С.Бямбасүрэн /М-9/, Тобизарюү /М-8/-д цүкидаши мэхээр өвдөг шороодож 2 унаатай болов.
Харин Чёошома Г.Мөнхсайхан /М-13/, Аойяама /М-12/-тай барилдан, түүнийг сүкүинаге мэхээр унагаж 2 дахь даваагаа авлаа.
Энэ өдөр Озэки Такакэйшо, Вакатакакаге/М-2/-д ёрикири мэхээр унаснаар Харү башёд барилдаж байгаа гурван Озэки цолтон бүгд 1-2 унаатай барилдаанаа үргэлжлүүлж байна. Озэки Асанояама, Хокүтофүжи/М-2/-тэй таарч, түүнд ошитаоши мэхээр унаснаар 2 унаатай болов. Харин Озэки Шодай энэ өдөр Такарафүжи/М-1/-тэй барилдан ёрикири мэхээр хаяж 2 даваатай явна. 
 
Эх сурвалж: Монцамэ агентлаг

  • Шинэ
  • Их уншсан