Монгол Улс цоохор ирвэсийн тоо толгой, тархац нутгийг тогтоох зорилгыг биелүүлсэн анхны улс боллоо

Монгол улс цоохор ирвэсийн тоо толгой, тархац нутгийг тогтоох зорилгыг биелүүлсэн анхны улс боллоо.


Тодруулбал, “Дэлхийн цоохор ирвэс болон түүний амьдрах орчныг хамгаалах хөтөлбөр”-т дээрх зорилгыг дэвшүүлсэн бөгөөд цоохор ирвэс бүхий 12 орон байдгаас Монгол Улс уг судалгааг хамгийн түрүүнд хийв.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар санаачлан манай орны цоохор ирвэсийн тархац нутгийг нарийвчлан тогтоох, тоо толгойг үнэлэх өргөн цар хүрээтэй судалгааг Монголын ирвэс хамгаалах сан, Олон улсын ирвэс хамгаалах сан, ШУА-ийн Ерөнхий ба Сорилын биологийн хүрээлэн хамтран 2017 оноос хийсэн юм. Үүнд МУИС-ийн эрдэмтэн судлаач, Тусгай хамгаалалттай газар нутгуудын мэргэжилтэн, байгаль хамгаалагч, нутгийн иргэд гээд 500 орчим хүн оролцож, 10 аймгийн 406 мянга 800 км.кв  нутгийг хамруулахад ирвэсийн тоо толгой 806-1127 хооронд буюу ойролцоогоор 953 байна гэсэн судалгааны үр дүн гарчээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

  • Шинэ
  • Их уншсан