"Таван толгой түлш" ХХК-аас айл өрхүүдийн дуудлагын дагуу ажиллаж байна

"Таван толгой түлш" комданийн хяналтын ажилтан болон холбогдох хүмүүс иргэдийн дуудлагын дагуу ажиллаж байгааг zarig.mn сайт сурвалжилжээ.
Тус компанийн хэрэглэгчдэд үйлчлэх газрын засвар үйлчилгээний хэлтэст өдөрт 20-иос доошгүй дуудлага ирдэг. Үүний хажуугаар яаралтай дуудлагууд мөн ирдэг байна. Иргэд харьцангуй зааврын дагуу яндангаа хөөлж, эрсдэлээс сэргийлж байгаа нь сайшаалтай байгааг тус компанийн ажилтан мөн онцолсон юм. Угаар мэдрэгчийг ч мөн сайн ажиллуулдаг болсон.Улирал бүр заавал яндангаа хөөлөхийг мөн уриалж байна гэлээ.
Хяналтын ажилтнууд ажилласнаар нийгмийн ажилтны үүргийг давхар гүйцэтгэж, олон айлыг гал түймэр, угаарын хийнд хордохоос урьдчилан сэргийлж байгаа юм. "Таван Толгой Түлш"ХХК мөн иргэдийн хичээл зүтгэлийн үр дүнд угаарын хийнд хордсон гэх дуудлага 70 хувь буурчээ.


  • Шинэ
  • Их уншсан