Өнөөдөр 69 цэгт 18-49 насны 33750 иргэнийг дархлаажуулалтанд хамруулахаар төлөвлөжээ

Коронавируст халдварын эсрэг вакцины татан авалтыг нэмэгдүүлж, дархлаажуулалтыг эрчимжүүлж өдөрт 33750 хүнийг вакцинжуулахаар төлөвлөж байна. Энэ дагуу өнөөдрөөс /2021.04.05/ эхлэн 18-49 насны иргэдийг вакцинд хамруулж эхлэх  бөгөөд 69 цэгт вакцинжуулах юм. 1247 эмч, ажилтан ажиллаж, 33750 хүнийг вакцинжуулахаар төлөвлөжээ. Вакцин хийлгэхдээ иргэний үнэмлэхээ авч очихыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөлөө.

Caption
 


 

  • Шинэ
  • Их уншсан