Энэ сарын хүүхдийн мөнгийг иргэдийн дансанд шилжүүллээ

Энэ сарын 3-18-ны хооронд зарим ААН-үүдийн үйл ажиллагааг түр хязгаарлах шийдвэр гаргасантай холбоотойгоор хүүхдийн мөнгийг хугацаанаас нь өмнө шилжүүлэхээр болсон. Тэгвэл хүүхэд бүрд олгодог 100 мянга төгрөгийг өчигдөр иргэдийн дансанд шилжүүлсэн байна. 

Өнгөрсөн долоо хоногт Сангийн сайд Б.Жавхлан: "Хүүхдийн мөнгө сар бүрийн 20-нд буудаг ч дөрөвдүгээр сарын 3-18-ны өдрүүдэд үргэлжлэх дэглэмийн хүрээнд дэмжлэг болгох үүднээс мөнгө олгох өдрийг нааш нь татаж  даваа гарагт /өчигдөр/  олгохоор төлөвлөж байна" гэсэн юм. 

Цар тахлын нөлөөгөөр эдийн засагт үүссэн доголдлыг арилгах, өрхүүдийн орлогыг өсгөх зорилгоор хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгон нэмсэн.

  • Шинэ
  • Их уншсан