Ж.Байгалмаа: Вакцины эхний тунг тариулсан 732 хүн халдвар авсан

ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа халдварын нөхцөл байдлын талаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Эмч, эмнэлгийн ажилтны ачаалал хэр байна вэ?

-Эмнэлэг болон шуурхай арга хэмжээний багийн ачаалал нэмэгдсэн. Бид хоногт бүртгэгдэх тохиолдлыг тоо 100,200 гэж ярьдаг байсан. Гэтэл одоо 700,800 гэж байна. Хоногт бүртгэгдэх тохиолдлыг тоо нэмэгдэх тусам бидний ачаалал нэмэгдэнэ. Цаашдаа ч өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай байна. Ачаалалтайгаа уялдуулаад ор дэлгэх асуудлаа шийдээд явж байна. 400 хүрнэ гэсэн тооцоог хийсний үндсэн дээр орон нутгаас нэмэлт баг авчирч байсан. Гэтэл өнөөдөр 600,700 хүрч байна. Нэмж 48 баг гаргаад шуурхай арга хэмжээний үйл ажиллагаанд оролцоод явж байна. Багаа өргөжүүлж байгаа ч ачаалал маш их нэмэгдэж байна.

-Эмч эмнэлгийн ажилтнууд халдвар авч байгаа юу. Өнөөдрийн байдлаар хэдэн эмч эмнэлгийн ажилтан халдвар аваад байна вэ?

-Эрүүл мэндийн ажилтнуудын халдварын нөхцөл байдлыг долоо хоногоор аваад ядаг. Өнгөрсөн долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 5-ны байдлаар улсын хэмжээнд 354 эрүүл мэндийн ажилтан халдвар авсан байна. Энэ нь нийт халдварын 3.6 хувь байгаа. 354 хүний 70 хувь нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа халдвар авсан байна. 30 хувь нь хүн амын дундаас халдвар авсан байна. Энэ тоо тогтвортой өссөөр байна.

-Вакцины нэгдүгээр тунгаа хийлгэсэн хичээн хүн халдвар аваад байгаа вэ?

-732 хүн нэгдүгээр тун авсны дараа халдвар авсан байна. 60 гаруй хувь нь вакцин хийлгэсэн 14 хоног дотроо халдвар авсан байна. Эхний тунг хийлгэсэн ч хийлгээгүй хүнтэй ижил эрсдэлтэй учир халдвар хамгааллын дэглэмээ сайн барих шаардлагатай.

  • Шинэ
  • Их уншсан