Монголоос Моллаей л тивийн аваргад оролцоно
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Киргизстаны Бишкек хотноо эхэлнэ. Өнгөрсөн онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдах хуваарьтай байсан тус тэмцээн коронавирусийн улмаас цуцлагдсанаар энэ жил Киргизстанд болж байгаа юм. Уг тэмцээнд 32 орны 230 орчим тамирчин өрсөлдөхөөр мэдүүлэг өгчээ.
Моллаей 81 кг-ын жин тэргүүлэн барилдах бөгөөд маргааш дэвжээнд гарна. Уг нь эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Л.Сосорбарам, 57 кг-д Д.Сумъяа нар жингээ манлайлах байсан ч манай жүдочид тодорхой шалтгааны улмаас тивийн аваргад оролцохгүй болж байна. Манай шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээнийг өнжих болсон шалтгаан нь зарим бөхийн коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарсантай холбоотой бололтой. Тиймээс ойрын хавьтал болон коронавирусийн халдвар авсан бөхчүүдийг тусгаарласан тухай эх сурвалж мэдээлэв. Монголчууд Анталиягийн “Их дуулга”, Азийн аваргыг өнжиж байгаа бөгөөд тэмцээний дараа эх орондоо ирнэ. Эцэст нь ААШТ-ий хуваарийг хүргэе.
4-р сарын 6, Мягмар
Эрэгтэй: 60 кг, 66 кг,
Эмэгтэй: 48 кг, 52 кг, 57 кг,
Урьдчилсан барилдаан – 10:00 – 16:00
Нээлтийн ёслол – 16:00 – 17:00
Финалын барилдаан – 17:00 – 19:00
4-р сарын 7, Лхагва
Эрэгтэй: 73 кг, 81 кг,
Эмэгтэй: 63 кг, 70 кг,
Урьдчилсан барилдаан – 10:00 – 17:00
Финалын барилдаан – 17:00 – 19:00
4-р сарын 8, Пүрэв
Эрэгтэй: 90 кг, 100 кг, +100 кг,
Эмэгтэй: 78 кг, +78 кг,
Урьдчилсан барилдаан – 10:00 – 17:00
Финалын барилдаан – 17:00 – 19:00
4-р сарын 9, Баасан
Холимог Багийн барилдаан.
Нэг баг 6 хүнтэй ( 3 эрэгтэй, 3 эмэгтэй)
Эрэгтэй: 73 кг, 90 кг, +90 кг,
Эмэгтэй: 57 кг, 70 кг, +70 кг.
Урьдчилсан барилдаан – 10:00 – 16:00
Финалын барилдаан – 16:00 – 18:00 цагт болно.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

- Шинэ
- Их уншсан

С.Энхболд: Хөл хорионы үеэр өндөр настан, хууч өвчтэй иргэдийг гэрээр нь вакцинжуулна
2021.04.10-18:01:34
“Rio Tinto” Оюу толгойн санхүүжилтийн талаар “Turquoise Hill”-тэй тохиролцоонд хүрчээ
2021.04.10-17:15:40
С.Амарсайхан: Вакцины нөөц байгаа, гэхдээ энэ сард ирэх байсан вакцины татан авалт, тээвэрлэлт хойшлоод байна
2021.04.10-16:57:17
Иргэн бүрт олгож буй 300 мянган төгрөгтэй холбоотой хуурамч мэдээлэл түгээж байна
2021.04.09-23:02:04