Улсын хэмжээнд өчигдөр 50 371 хүн вакцин тариулжээ

 Улсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтад өчигдөр 50 371 иргэн хамрагджээ.
Ингэснээр вакцины эхний тунгаа 466 946 хүн хийлгээд байна. Энэ нь зорилтот бүлгийн 22.6 хувь юм.
 
Мөн нийслэлээс гадна Дархан, Говьсүмбэр, Төв, Орхон, Өмнөговь, Сэлэнгэ, Булган зэрэг 10 аймагт вакцинжуулалтын ажил үргэлжилж буй.
 
 Вакцин хийлгэхийн өмнө юу анхаарах хэрэгтэй вэ?
 
-Дулаан хувцаслах
 
-Эмчийн үзлэгт орох
 
-Халдвар хамгааллын дэглэмийг сахих
 
-Вакцинжуулалтын цэгт очиж вакцинаа хийлгэх

-Вакцин хийлгэсний дараа 30 минут ажиглалтад байх
 
-Сүүлийн 1 сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх
 
-“Ковид-19”-ийн вакцины талаар тодорхой мэдээлэлтэй байх
 
-Вакцин хийлгэхийн өмнө ба дараа согтууруулах ундаа хэрэглэхгүй байх

  • Шинэ
  • Их уншсан