АстраЗенека вакцины хоёр дахь тунг энэ сарын 15-наас хийж эхэлнэ

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд тус яамны газрын дарга Л.Энхсайхан оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Энэ үеэр тэрээр “АстраЗенека вакцины эхний тунг хоёрдугаар сарын 23-нд хийж дархлаажуулалтын ажлыг эхлүүлсэн. АстраЗенека вакцин хийлгэсэн хүмүүс найман долоо хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 15-наас хоёр дахь тунгаа хийлгэж эхэлнэ.Харин Синофармын вакцины хоёр дахь тунг дөрөвдүгээр сарын 20-ноос хийж эхлэх бөгөөд иргэд эхний тунгаа хийлгэсэн газартаа очиж дараагийн тунгаа хийлгэвэл тохиромжтой. Харин ажлаар хөдөө очсон үедээ, эсвэл хөдөөнөөс хотод ирээд эхний тунгаа хийлгэсэн бол байгууллагатайгаа ярилцаад одоо байгаа газартаа хоёр дахь тунгаа хийлгэх боломжтой. Бид нэг үйлдвэрийн хоёр тун вакцинаар дархлаажуулалтыг хийж байгаа. Сольбож хийх талаар шийдвэр гараагүй байна” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

  • Шинэ
  • Их уншсан